гутралист үзлийг үйлдвэрлэхүй

8н настай охиноо эцэг нь гурил хавтгайлж чадсангүй гэж гар хүрлээ, охин нь би гурил хавтгайлж чадахгүй юм бна гж бодлоо. дараа нэгэн удаа  айлын 6н настай хүүхэд гоё зурж байхад чи зурж чадахгүй байна хэмээн ахин гар хүрэв энэ удаа охин би угаасаа зурж чаддагүй гэж бодов. 2 удаа  дуудуулсны төлөө дүлий хэмээн загнахад охин өөрийгөө дүлий юм бна гэж бодон түүндээ бат итгэх болжээ.
"гутралист үзлийг үйлдвэрлэхүй" цааш унших »
Өр
би өөрийгөө өртэй хүн гэж боддын, өрөө хүүтэй нь төлж барагдуулахын тулд алс холын европод ирж сурж байгаа гэхэд болно ооо. за тэгээд олон юм нуршилгүйгээр үлгэрээ эхэлье дээ. Эрт урьдын цагт 12н цэцэн түшмэлтэй хаан байжээ. Нэгэн удаа хаан 12 түшмэлээ дагуулаад нутаг орныхоо аж байдалтай танилцахаар ордноосоо гараад явж байлаа. Тэгсэн замдаа тариан талбай дээр газар ухаад сууж байгаа наранд борлож хөлс нь дусласан тариачнийг олж харав. Хаан сүйхнээсээ буугаад тариачны дэргэд очоод ийн ярилцаваа
"Өр" цааш унших »
оройтсон би чамд хайртай...
Дэлгэр, Үрлээ2 бага ангид байхаасаа л бие биедээ таалагддаг байжээ. балчир байсан болохор биенээсээ ичих нь аргагүй л дээ, хөөрхий. Цаг хугацаа өнгөрч ахлах ангид орлоо, одоо бол юун ичих харин ч хайраа илчилж, үерхэж, зугаалдаг нас. Үрлээ нь хэдийгээр арай сэргэлэн дуу шуутай ч Дэлгэрийнхээ юу гэхийг хүлээзнэнэ. Арга ядаад битгий гэж хэлэх болов уу гээд ангийнхаа Баяр хэмээх хүүтэй үерхлээ, Дэлгэр юм хэлсэнгүй. Нэг л мэдэхэд оюутан болцгоолооо. Одоо л чи минь гуйна даа гэж бодож байтал Дэлгэр нь таг чиг. Арай ч сҮй тавина гэхэд дуугүй бхгүй байлгүй гээд Дэлгэрт  сүй тавих тухайгаа хэлтэл , өөдөөс нь тун уриалгахнаар Баяр хүргэе! гэхэд шарлхсан охин сүйн ёслол дээрээ зүрхэндээ өөр хүнтэй, сэтгэлдээ хөнгөн гунигтай байсан хэдий ч энэ замаасаа ухарсангүй.
"оройтсон би чамд хайртай..." цааш унших »
Миний нүдээр хараасай
Нэгэн тариачин өөрийнхөө эхнэрийг үнэхээр үзэсгэлэнтэй, үгээр хэлж үзгээр илэрхийлэшгүй хэмээн хаа сайгүй ярьж явдаг байжээ. Тааралдсан хүн болгонд эхнэрийнхээ тухай магтаж ярьсаар бүр сүүлдээ энэ яриа нь сүүлдээ эзэн хааны нь сонорт хүрчээ. Үүнийг нь сонссон хаан ингэж боджээ:
Хэрвээ тийм үзэсгэлэнтэй юм бол зөвхөн миний л байх ёстой ш дээ, юу ч гэсэн харья даа, хэрвээ үнэхээр тийм хөөрхөн юм бол тариачнийг ямар нэгэн аргаар шийтгээд эхнэрийг нь өөрийн болгоё гэж боджээ.
тэгээд нөгөө тариачнийг дуудаад ингэжээ:
"Миний нүдээр хараасай" цааш унших »
бүх юм түр зуурийнх
эртний ухаант мэргэдийн нэг Соломон хаан бүх юм тур зуурийнх гэсэн бичээс бухий нэгэн бөгж зүүдэг байжээ. сэтгэл санаа тавгүй үедээ бөгжөө хараад тайвширдаг байсан аж. гэтэл нэг удаа өнөөх бөгж нь ч тус болохооргуй хэцүү хэрэг тохиолдоход уурандаа нөгөө бөгжөө сугалаад шиджээ, тэгээд өнхөрч байгаа бөгжийг харж байтал дотор талд нь урьд нь анзаарч байгагүй нэгэн бичиг байхийг хараад гайхан авч унштал ЭНЭ ч БАС ТУР ЗУУРИЙНХ гэсэн бичиг бжээ.
"бүх юм түр зуурийнх" цааш унших »
сарнайн цэцэрлэг
Тосгондоо үзэсгэлэн гоогоороо цуутай нэгэн бүсгүй байжээ. түүний үзэсгэлэн гоог харахын хүслэн болсон хүмүүс тосгонд нь очдог боловч харгис хэрцгийгээрээ алдартай нөхрөөс нь айгаад холоос ч атугай барааг нь харж сэтгэлээ тайтгаруулаад, хий дэмий л шогшрон, урам муутайхан буцдаг ажээ. Тэгтэл нэг удаа түүний зургийг харсан нэгэн тариачин эр ухаан алдатлаа дурлаад, юу ч болж байсан тэрхүү бүсгүйг өөрийн болгохоор шийдэн бүсгүйн амьдардаг тосгон луу явжээ.
"сарнайн цэцэрлэг" цааш унших »
загас
эрт дээр үед юмуу энэ манай үед ч ум уу бүү мэд ямартай ч японд нэгэн загасны дэлгүүр байдаг ажээ. Тэр дэлгүүрээс загас худалдаж авсан хүмүүс тухайн дэлгүүрт орж байгаагүй хүмүүст тийшээ очихийг зовлодог байв. яагаад гэдгийг сонирхсон хүмүүс асуухад зугээр л очоод үз, тэгээл та нар мэдэх болно гэжээ. Хэрэгт дуртай нэгэн нь тэнд чинь тэгээд хамгийн ховор загаснуудыг зардаг юм уу гэхэд, өөр нэг нь их хямдхан юм уу гэнэ, зарим нэг нь болохоор их гоё засал чимэглэлтэй байх гэцгээн дор дороо таамаг дэвшүүлнэ. хүссэн хариултаа авч чадаагүй хүмүүс ч хэрэгт дурлаад очиж гэнэ ээ.
"загас" цааш унших »
(Нийт: 7)